Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Эл өдөр нь олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр юм. Анх 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг олон улсын өдөр болсон байна.

Харин Монгол Улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болон “Алтан гарт эмч- Шилдэг залуу” шалгаруулах ёслолын ажиллагаа болдог.

Уг арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн