ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгийн модлог ургамлын үржүүлгийн талбайд ирэх тавдугаар сараас мод тариалж эхэлнэ. 

Энэ нь  цэцэрлэгийн болон хот, суурин газрын ногоон байгууламжид тарих тарьц, суулгацын эх бүрдүүлэх ажлын нэг хэсэг болж байна.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын генофонд, интродукцийн лабораторийн хамт олон үржүүлгийн зориулалтаар улиас, бургасны нэг настай 1000 ширхэг модлог мөчрийг Улаанбаатар хот орчмоос бэлтгэжээ.  Мөн цэцэрлэгийн ногоон байгууламжийн моднуудаа цасаар манах ажлыг өнгөрсөн долоо хоногт хийсэн байна.

Б.Эрдэнэ

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн