Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 28-ны 06.00 цагаас эхлэн 14 хоног зогсоогоод байгаа.
Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгаантай, буяны ажилд оролцох болон хүнс, шатахуун тээврийн хөдөлгөөнийг хэвийн явуулж байгаа.
Ингэхдээ заавал зорчих аймгийнхаа онцгой комиссдоо цахимаар мэдэгдэж, аймгийн онцгой комиссоос тухайн иргэнийг хүлээж авна гэдгийг УОК руу мэдэгдсэний үндсэн дээр хотоос гаргах юм байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрүүл мэндийн шалтгаантай, буяны ажил, хүнс, тээврийн машиныг тухайн аймгийн ОК болон УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатараас гарна. Мөн PCR шинжилгээ сөрөг хариутай байна. Иргэд орон нутгийг зорих гэж байгаа бол тухайн аймгийнхаа онцгой комисст заавал мэдэгдэнэ. Ингээд онцгой комисс нь зөвшөөрсөн тохиолдолд тээврийн товчоогоор гаргана. ” гэсэн байна.
Л.Баяр