Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2021.03.29/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардлаа.
Тус онгоцоор АНУ, Австрали, Канад, Сингапур, Филипин, Тайланд, Лаос, Тайвань, Хонг Конгоос нийт 159 иргэн эх орондоо ирлээ.
Эдгээр иргэдийн 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 53 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 12 нь өндөр настан, 6 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Ворлд Монголиа, Корпорейт, Тайж зочид буудалд тусгаарлажээ.
Б.Эрдэнэ