АН-ын даргын цахим сонгууль дууслаа. Энэ үеэр АН-ын даргын сонгуульд өрсөлдсөн Ц.Оюунгэрэл “Цахим сонгуульд нэр дэвшигчид шударга, тэгш өрсөлдлөө. Нэг ч хүн мөнгө тараасангүй, нэг ч хүн бие биенийхээ араар дүрмийн бус тоглолт хийсэнгүй, шударга, нуруу тэнэгэр, нүүр бардам, ялсан нь ч, ялагдсан нь ч нүүр бардам байх сайхан сонгуульд оролцлоо. Энэ сонгуульд манай АН-ын гишүүд маш их бойкот, дарамт шахалтан дор эрх чөлөөгөө эдэлж саналаа өгсөн. Цахим сонгуульд санал өгсөн 30 мянган санал бол гурван сая санал шиг үнэхээр үнэ цэнэтэй санал байлаа.
Миний хувьд нас 50 гарсан, 1960-аад оны төлөөлөл байлааа. Би яагаад насаа хэлж байна гэхээр миний өмнө дараагийн даваа үлдсэн. АН-ын даргын сунгаа бол миний хувьд тэрхүү том даваа /Ерөнхийлөчийн сонгуулийн/-ны бие халаалт байлаа” гэв.
Л.Баяр