Өчигдөр гадаадын 10 улсаас нийт 159 иргэн эх орондоо ирлээ

2021-03-29 09:36
266951-07012021-1610013512-241122050-1-6zbmig530pt5npd73tokc4l55zzacyyxmui4amzn4u8

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2021.03.29/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардлаа.

Тус онгоцоор АНУ,  Австрали, Канад, Сингапур, Филипин, Тайланд, Лаос, Тайвань, Хонг Конгоос нийт 159 иргэн эх орондоо ирлээ.

Эдгээр иргэдийн 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 53 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай,  12 нь өндөр настан, 6 нь жирэмсэн иргэн байгаа юмИргэдийг Ворлд Монголиа, Корпорейт, Тайж зочид буудалд тусгаарлажээ.

Б.Эрдэнэ