ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд коронавируст халдварын дэгдэлт гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тухайн саатуулах байранд байсан бүх хүнээс коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ.
Батлагдсан тохиолдлуудыг тусгай газар руу зөөвөрлөж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ.
Л.Баяр