Сүүлийн 24 цагт 14936 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 437 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт буюу нийт долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа.
Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 6,332 болсноос дотоодын халдварын тоо 5,796 боллоо.
Л.Баяр