Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй газруудад барилга цөөнгүй баридсан. Жишээ нь ХӨСҮТ-ийн хашаанд зөвшөөрөлгүй гараж барьсан байна. Энэ мэт сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгэм, шинжлэх ухааны байгууллагын газрыг буцаан авч, хууль дүрмийн хүрээнд ажиллана гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар мэдэгдсэн байна.
Мөн тэрэрээр “Нийслэл хотын хамгийн том сэдвийн нэг бол газар. Хоёрдугаарт, барилга, хот байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой асуудал. Барилгын зөвшөөрөл олгох тал дээр иргэд нэлээд бухимдалтай байдаг.
Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн салбарын байгууллагын эзэмшиж байгаа газраас алдагдаад байгаа асуудал юм. Тухайн үеийн удирдлагууд шийдвэр гаргасны дагуу газрын албаны хариуцаж байгаа хүмүүс газрыг хуульд нийцүүлээд олгодог.
Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа байгууллагын ойр орчмын газрыг хуулийн хүрээнд олгодог гэж тайлбарладаг хэдий ч үүнд маш их эсэргүүцэл гардаг. Тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, орон нутгийн иргэд ч хүсэлт гаргадаг.
Нийслэлийн Засаг даргын удирдлагын баг Улаанбаатар хотод зөвшөөрөл олгосон газруудад хяналт тавьж, давхар мониторинг хийж байгаа. Жишээ нь, 116 барилга зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэсэн асуудал яригдсан. Энэ нь 140 га газар болох жишээний. Олгосон газарт зөвшөөрөлгүй барилга барьсан, эсвэл газрын гэрчилгээгүй газарт барилга барьсан асуудал олон байна. Энэ асуудлыг судлаад үүрэг, чиглэл өгсөн.
Газартай холбоотой маргаан дэгдээж байгаа, хууль, дүрэм зөрчсөн асуудлыг нэг талд нь гаргах, процессийн шатандаа, эсвэл тухай албан хаагчдын хариуцлагагүй үйлдлээс болсон төлбөрийн асуудал, төлбөрөө төлөөгүй хойшлуулсан, хүндэтгэх шалтгаантай эсэх зэргийг тодруулж, их хотын бүтээн байгуулалт буюу хаврын их ажил эхэлж байгаа энэ цаг үед түргэн, шуурхай шийдэхээр үүрэг даалгавар өгсөн.
Мөн Эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХӨСҮТ болон ХСҮТ-ийн эргэн тойрны газартай холбоотой санал, хүсэлт олон ирдэг. Үүнтэй уялдуулаад тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, удирдлагуудтай уулзсан.
Тухайн байгууллагын алдагдсан газрыг эргүүлж өгөх, байгууллага нь тэндээ Хавдрыг эрт илрүүлэх төв, 24 цагаар ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг байгуулах ажилд нь нийслэл дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан.
ХСҮТ-ийн ард зөвшөөрөлгүй гарааш байна. Эдгээрийн эзэмшигчидтэй уулзаж, зөвшилцөх ажлыг нийслэлээс хийнэ. Цаашид энэ мэтчилэн олгосон сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгэм, шинжлэх ухааны байгууллагын газрыг буцаан авч, хууль дүрмийн хүрээнд ажиллана” гэлээ.
Б.Эрдэнэ