Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харъя Радио лакоторын станцад ээлж солигдохоор PCR болон Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас 2021.03.25-ны өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад “Эерэг” хариу гарч “Сэжигтэй тохиолдол” бүртгэгдсэн тул PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна. Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоогоод байгаа аж.
Түргэвчилсэн оношлуураар “эерэг” хариу гарсан нь эцсийн хариу, коронавирус батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж Хэнтий аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Л.Баяр