Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45’36” У-108°18’00″/ өчигдөр орой буюу 3 дугаар сарын 23-ны өдрийн 22:47 цагт 5.5 магнитудын газар хөдлөлт болсон билээ.
Энэ талаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас “Аймгийн хэмжээнд нөхцөл байдал хэвийн байна. Баянтал суманд мөн адил. Газар хөдлөлт болсон Баянтал суманд зарим нэг байшин барилгын хана, таазад цууралт үүсэхээс өөрөөр ноцтой хохирол учраагүй” гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч А.Батболд хэлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Л.Баяр