Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээ,
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл,
- Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл,
- Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нөөцийн мах худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Л.Баяр