2021-03-23 11:351min00

Улаанбаатарт 191, Дархан, Төв, Увс, Хөвсгөл аймагт нийт 13 тохиолдол бүртгэгдлээ

covid

Сүүлийн 24 цагт 12326 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 206 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 191 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

204 нь дотоодод бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,722 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй