Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 12326 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 206 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 191 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
204 нь дотоодод бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,722 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5392 болсноос дотоодын халдварын тоо 4856 боллоо.
Нийтдээ 1419 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 4
- Хүнд 14
- Хүндэвтэр 183
- Хөнгөн 1218 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 152 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 5,392 үүнээс эдгэрсэн 3,758 буюу 71 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-4474 /сүүлийн 24 цагт 190 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4
- Орхон-25
- Төв аймаг-23 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/ 3
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-52 /Сүүлийн 24 цагт 7
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
- Хөвсгөл-11 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
- Увс -2 /Сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
Нийт аймаг орон нутагт 382 боллоо.
Л.Баяр