Өчигдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж, 20:00 цагийн байдлаар 12,573 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Ингэснээр нийслэлд нийт 218,400 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн 12 суманд өнөөдөр 1610 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 5,044 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэний нийт тоо 223444 болсон байна.
Б.Эрдэнэ