Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийхэд 210 сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 5186 болжээ. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 129 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт халдвар авсан өвчтөнүүдийн 70 хувь буюу 3606 хүн эмчлэгдсэн байна.
Шинээр батлагдсан 210 тохиолдлын 209 нь дотоодод бүртгэгдсэн бол нэг тохиолдол Будапешт-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа юм.
Дотоодод илэрсэн 209 тохиолдлын 206 нь нийслэлд, үлдсэн гурван тохиолдол нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр дотоодод илэрсэн “COVID-19”-ийн нийт тохиолдол 4652 боллоо. Харин зөөвөрлөгдсөн халдварын тоо 426 болсон байна.
Шинээр бүртгэгдсэн 210 тохиолдлын 185 нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал байгаа бол 25 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байна.
Л.Баяр