Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон нийт 20 лабораторид 24482 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 160 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 160 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо,
- БГД-ийн 7 дугаар хороо,
- СБД-ийн 11, 12 дугаар хороо,
- СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо,
- ХУД-ийн 20 дугаар хороонд байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 4658 болсноос дотоодын халдварын тоо 4125 боллоо. Нийтдээ 1284 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 7
- Хүндэвтэр 136
- Хөнгөн 1138 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4340 үүнээс эдгэрсэн 3,296 буюу 71 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-3,767 /сүүлийн 24 цагт 160 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4
- Орхон-25
- Төв аймаг-18 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
- Хөвсгөл-7 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/