2021-03-19 11:031min00

Тавдугаар сарын нэгнээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ

259acbe1c9e4d03d905f32c7ef4cd637

Улсын Онцгой комиссийн мэдээлж буйгаар ирэх сарын сүүл гэхэд нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна. Манай улсад вакцинжуулалт хоёрдугаар сард эхэлж, үргэлжилж байна. Шинэ вакцинууд хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болно.

Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн тавдугаар сарын нэгнээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.

Улсын Онцгой комисс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй