2021-03-18 17:001min00

С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрийн байдлаар нээх боломжгүй

amarsaihan1

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэзээнээс нээх вэ?

Шадар сайд С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэгийг Улаанбаатар хотод гуравдугаар сарын дундуур нээнэ гэж байсан боловч өнөөдрийн байдлаар нээх боломжгүй байна. Халдварын тоо нэмэгдэж байна. Гэхдээ ахлах ангийн хүүхдүүдэд давтлага хэсэгчилж өгөх саналаа удахгүй УОК-т оруулна. Улбар шар түвшингийн 14 хоногийн үед ямар байхаас шалтгаална гэлээ.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй