Италийн хойд хэсэгт Оросын коронавирусийн “Спутник V” вакцины том зураг бий болжээ. Энэ зургийг том хэмжээний бүтээл туурвидгаараа алдартай Италийн уран зураач Дарио Гамбарин бүтээсэн байна. Лэнд арт жанраар 10 гаруй жилийн турш дагнаж байгаа тэрбээр “Энэ бол одоогийн чухал сэдвээс санаа авсан бүрэн импровизаци юм.Италид удахгүй “Спутник V”-г үйлдвэрлэж эхэлнэ. Хүн бүр л энэ вакциныг үр дүнтэй, аюулгүй хэмээн ярьж байна” гэжээ.
Энэ удаад зургийг тун энгийн байдлаар буюу шилэн лондон дээр латинаар вакцины нэрийг бичих байдлаар үйлджээ.
Энэ бол түүний хувьд цар тахлын сэдвээр хийсэн анхны бүтээл биш юм. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард коронавирусийг дүрсэлсэн бүтээл хийхдээ Хятадын ханзаар “Вакцин” гэсэн үг бичиж байсан аж.
Аварга бүтээлийг өндөр дээрээс харах боломжтой. Тэрбээр тухайн цаг үеийнхээ чухал сэдвүүдийг хөнддөг бөгөөд ихэвчлэн хөрөг зурдаг. Түүний бүтээлд Шведийн эко идэвхтэн охин Грета Тунберг, АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама, Доналд Трамп орж байсан. Мөн Жо Байденыг нэрээ дэвшүүлэх үед нь дүрсэлсэн юм. Фидель Кастро, Нельсон Мандела, БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг дүрсэлж байжээ.
Гамбарин хэзээ ч нэг хийсэн зүйлээ давтдаггүй. Тэрбээр өөрийнхөө бүтээлийн экологид ээлтэй гэдэг бөгөөд 7-10 хоногийн дараа өөрөө алга болдог байна.
Эх сурвалж: Tass.ru
Орчуулагч: Марта