Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 16800 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 130 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Нэг тохиолдол нь Улаанбаатараас Архангай аймагт очсон хүнээс халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр батлагдсан 129 тохиолдлын 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
- БГД-ийн 7 дугаар хороо,
- СБД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 12 дугаар хороо,
- ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
Л.Баяр