Гэрээсээ явган гараад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд оллоо

Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон 31 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн Дөрвөлж хорооллоос иргэн Б энэ сарын 14-нд 20:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байна.
Сураггүй болсон эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан аж. Ар гэрийнхэн нь эрлийн багийнхантай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр өчигдөр 11:45 цагийн үед Тэгш багийн Дунд сайрын худаг гэх газраас олжээ.
Онцгой байдлын ерөнхий газар