Биеийн жингийн индекс өндөртэй хүмүүс болон өтөл насныхан коронавирусийн супер тараагчид байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Массачусетсийн технологийн дээд сургууль, Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд гаргажээ. Аль бүлгийн хүмүүс амьсгалын замаас гарах дуслыг ямар хэмжээтэйгээр агаарт цацаж байгаад судлаад, тэдний хүйс, нас, жинг ажиглажээ. Гэтэл тарган бөгөөд өндөр настай хүмүүс агаарт жижиг дуслууд ихээр цацаж байгаа нь тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл тэд халдвар авбал вирусийн хэсгийг илүү ихээр агаарт цацна гэсэн үг.
“Хүйсийн хувьд ялгаатай зүйл ажиглагдаагүй. Харин нас, биеийн жингийн индексээс шалтгаалан агаарт цацах дуслуудын тоо өөрчлөгдөж байсан” хэмээн Америкийн эрдэмтэд нийтлэлдээ бичжээ.
ДЭМБ-ын зөвлөмжөөр хүний биеийн жингийн индекс 18,5-25 байхыг хэвийнд тооцдог байна. 25-30 байвал илүүдэл, 30-аас дээш байвал таргалалттай гэж үздэг.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта