Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо үлдээгүй гэдгийг ЭМЯ–наас зарласан. Улаанбаатарын дүүрэг, хороод дундаас зургаан дүүргийн 81 хороо халдварын эрсдэл өндөртэйд тооцогдоод байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 112294 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна. Улмаар ирэх тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд буй аж.
Дархлаажуулах вакцин хийлгээгүй үед халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах арга нь олон хүнтэй газраар явалгүй, гараа ариутгаж, маск зүүж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сархих юм.
Б.Эрдэнэ