Бразилд явуулсан урьдчилсан судалгаагаар Хятадын Sinovac вакцин коронавирусийн “бразил” омог Р1-д үр дүнтэй гэж гарчээ.
Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд судлаачид судалгааныхаа явцад вакцин хийлгэсэн хүмүүсийн цусанд шинжилгээ хийсэн аж. Хийгдсэн судалгаагаар вакцин үр дүнтэй нь батлагджээ.
Sinovac Biotech-ын төлөөлөгчид болон судалгааны албан ёсны төлөөлөгчид энэ мэдээлэлд одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Хятадын био эмийн Sinovac Biotech компанийн вакцин Бразилд ашиглаж байгаа үндсэн вакцинуудын нэг юм.
Эх сурвалж: rossaprimavera.ru
Орчуулсан Э.Март