Пакистаны Ерөнхий сайд Имран Хан ням гаригт өгсөн ярилцлагадаа “Нийгмээрээ авлигын хэргийг хэвийн үзэгдэл хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн байр суурь дэлгэрч байна” хэмээжээ.
Тэрээр мөн “Авлигыг зөвхөн хууль сахиулах замаар арилгах боломжгүй. Тиймээс хүмүүсийн ухамсар нийгмийн сэтгэлзүйг өөрчлөхийн тулд үндэстнээрээ авлигыг муу муухай зүйл гэж ойлгох нь зүйтэй. Үндэсний эвлэрлийн тухай тогтоол нь сөрөг хүчний удирдагчдын амьдралыг тайван байлгах боловч улс орныг сүйрэлд хүргэх болно.
“Сүүлийн 10 жилийн хугацаанд тэд бие биедээ Үндэсний эвлэрлийн тухай тогтоол гарган өгч, үүний үр дүнд улсын өр дөрөв дахин өссөн байна. Тухайн үед үндэсний хариуцлагын байгууллага хэнээс ч хариуцлага нэхэж байгаагүй” гэжээ.
Байгалийн нөөц ихтэй орнууд ядуу байгаа нь тэдний удирдагчид авлигад идэгдсэнтэй л холбоотой байдаг.
Тэд улс орондоо өр төлбөрийн ачаалал үүсгэж, орлогын тал хувийг өр төлөхөд ашиглаж байна. Үүний үр дүнд засгийн газар нийгмийн халамжийн төлөө зарцуулах хөрөнгийн нөөц хомстолтой болж байна. Сөрөг хүчний удирдагчдын хийсэн энэ үйлдэл нь үндэсний ёс суртахууны хэм хэмжээг доройтуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон сая рупигийн авлигын хэргийг хэвийн мэтээр мэдээлж байгаа нь хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна. Ямар ч соёл иргэншилтэй улс оронд Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд ч бай мөнгө угаахын тулд ажилладаг гэж бодохгүй байна гэдгээ хэлсэн юм.
Ерөнхий сайд Имран Хан “Аль ч үндэстний хувьд ёс суртахууны доройтол нь эдийн засгийн уналтаас ч өмнө байсан. Байгалийн нөөц ихтэй орнууд ядуу байгаа нь тэдний удирдагчид авлигад идэгдсэнтэй л холбоотой байдаг. Мэдээж энэ байгаа байдлыг эсэргүүцэх нь цаг хугацаа шаардсан хүнд ажил юм. Жишээ нь: Хятад улс 400 гаруй төрийн албан тушаалтнаа авлигын хэргээр баривчилж, улмаар ядуурлаас ангижирч чадсан. Авлига багатай засгийн газар л улс орноо цэцэглэн хөгжүүлдэг” гэдгийг тодотгон хэлжээ.
Эх сурвалж: АТГ