2021-03-04 09:001min00

АНУ “Ардчилал тогтоох” нэрээр бусдад хүч хэрэглэхээ болино

d7caaff800a0ec8d8622aa7026626bd81c2c7fd2

АНУ “Ардчиллыг сэргээн тогтоох” нэрээр бусад улсад төрийн эргэлт зохион байгуулах, цэрэг оруулах арга барилаасаа татгалзжээ. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нь цаашид гадаад бодлогодоо баримтлах стратегийн талаар ярилцахдаа яг ингэж хэлсэн байна.

“Бид цаашдаа ардчиллыг сэргээн тогтоохын тулд цэрэг оруулдаг, дэглэмийг унагахын тулд хүч ашигладаг арга барилаасаа татгалзана. Одоо энэ арга барил өнгөрсөнд үлдсэн. Маш их хөрөнгө мөнгө зарсан ч энэ арга хангалттай үр дүн гаргаагүй” гэж тэрээр хэлсэн байна.

Түүний хэлснээр, Жо Байдены засаг захиргаа Доналд Трампын тусгаарлагдмал, үндсэрхэг гадаад бодлогоос илүү дээр цоо шинэ стратеги бодож олох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй