Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.13/
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Өнгөрсөн 24 цагт нийт 19318 шинжилгээ хийснээс 169 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр халдвар авсан иргэд бүгд нийслэлээс бүртгэгдсэн. Нийт халдварын тохиолдлын тоо 3833 боллоо. Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт үргэлжилж байна. Одоогоор хөнгөн 811, хүндэвтэр 42, хүнд 6, маш хүнд 2 хүн эмчлүүлж байна.
Б.Эрдэнэ