Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.13/
Өнгөрсөн 24 цагт нийт 19318 шинжилгээ хийснээс 169 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: ” Коронавирусийн халдварын тохиолдол ихсэж байгаа учраас ЭМЯ, ХӨСҮТ-өөс УОК-т тодорхой санал хүргүүлсэн. Халдварыг хумих хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох юм. Ингэхдээ хоёр нууц үеийн хугацаа буюу 28 хоногоор хөл хорио тогтоох нь хамгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан.
Ингэх боломжгүй бол үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах, нэг дор 10-аас дээш хүн цуглахыг хориглох, халдвар тархах эрсдэл өндөр бялдаржуулах клуб, баар, ресторан зэрэг газруудын үйл ажиллагааг 14-21 хоног зогсоох гэх мэт тодорхой саналуудыг тавиад байна.
УОК ямар ч шийдвэр гаргасан бай энэ хүнд өвчнийг хэрхэн давах туулах нь иргэдээс шалтгаална. Иймд иргэдээсээ хичээнгүйлэн хүсэхэд, иргэд та бүхэн өөрсдийн хувийн дэглэмээ чанд мөрдөж амны хаалтаа зүүх, боломжтой бол давхарлаж зүүх, хүн хоорондын зайгаа барих, олон хүнтэй газраар явахгүй байх, орчны агаараа нэг цаг тутамд сэлгэх хэрэгтэй.
Ингэснээр бид вакцинжуулалтынхаа үр дүнг үзнэ. Вакциныхаа эхний тунг хийлгээд дархлаатай болж байгаа юм шиг ойлгож болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэлээ.