Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцин цус бүлэгнүүлдэг байж болзошгүй гэх шалтгаанаар зарим улс уг вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхээ түр зогсоогоод талаар мэдээлэл гарч эхлээд байна.
Энэ талаар өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-наас “AstraZeneca вакциныг Европын найман улс хэрэглэхээ түр хойшлуулсан талаарх мэдээллийг судалж байгаа.
Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон Монгол Улсын ЭМЯ, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачид бодитой мэдээллийг судлах ажил эхлээд байна. Энэ талаар мэдээллийг удахгүй албан ёсоор хүргэх болно. Одоогийн байдлаар ДЭМБ мэдээллийг цуглуулж, хянаж байгаа талаар мэдээллийг ирүүлсэн” хэмээн тайлбар өгөв.
Л.Баяр