Улаанбаатар хотоос зорчих хөдөлгөөнийг найман аймагт хязгаарлажээ

2021-03-12 13:461min0
33c4f15941e0ceb65c6fdb3ace503018-113811-1186321077

Улаанбаатар хотод коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор найман аймаг Улаанбаатараас зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Төв аймагт харьяаллын бус иргэнийг нэвтрүүлэхгүй, зөвхөн аймгийн иргэдийг хүлээн авах Засаг даргын шийдвэр гарчээ. Мөн Архангай аймаг дотроо Чулуут сумаас орох, гарах хөдөлгөөнөө энэ сарын 6-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар мөн хязгаарласан байна.

Иймд нийслэлээс дээрх аймаг руу очихоор төлөвлөсөн иргэд зөвхөн тухайн орон нутгийн харьяалалтай байх бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ шинжилгээ өгөх шаардлагатай юм. Эдгээр шаардлагыг хангасан иргэнийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна. 

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй