Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцин хийлгэх боломжгүй нөхцөлүүдийг танилцууллаа. Тухайлбал, унаж татах өвчтэй, дархлал дутмагшилтай, даавар эмчилгээ хийлгэж байгаа болон хорт хавдраар өвчилсөн иргэдэд коронавирусийн эсрэг вакциныг хийх боломжгүй аж.
Нийслэлд коронавирусийн эсрэг дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлснээс хойш 68,000 орчим иргэнд вакцин хийгээд байна.