Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Улсын аварга малчин Б.Дашмягмарын хотонд ингэ ихэрлэжээ.
Тодруулбал, Улсын аварга малчин Б.Дашмягмарын тэмээн сүрэгт байсан малчин Б.Нямдоржийн ингэнээс гуравдугаар сарын 7-ны өдөр ихэр эр ботго гарчээ. Ингэ ихэрлэхийг монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээж ирсэн. Хэдэн жилийн өмнө түүний ах Б.Дашмягмарын ингэ бас ихэрлэж байсан түүхтэй аж.
Түүнчлэн өнгөрсөн жил Шарга сумын нэгдүгээр багийн Сумын сайн малчин Ч.Түмэннастын хотонд ингэ ихэрлэж эр, охин хоёр ихэр ботго гарсан билээ.
Говь-Алтай : МОНЦАМЭ