Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно.
Энэхүү хурлыг Батлан хамгаалахын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, ШУА, ШУА-ын ООГХ хамтран зохиож байгаа бөгөөд МУИС, ШУТИС, БОАЖЯ, ХХМТГ, ҮБХИС зэрэг 20 гаруй байгууллагын төлөөллүүд оролцоно.
Хурлын гол сэдэв нь “Сансар судлал ба сансрын технологи” байх бөгөөд үүнтэй холбоотой түүх соёл, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцах юм.
Сансарт өөрийн гэсэн хиймэл дагуулгүй, өндөр хэрэглээтэй орны хувьд манай улс сансрын технологийн салбарт олон төрлийн бүтээгч байх боломж бий. Үүний эхлэл болсон “Мазаалай” cubesat хиймэл дагуул болон дараагийн “Тэмүүлэл” cubesat, “Mars V” төсөл зэргийг нэрлэж болно.
Л.Баяр