Коронавирусийн шинжилгээний нэг сул тал нь зарим өвчтөний ам залгиурт вирус байхгүй байдагтай холбоотой. Харин вирус байнга байдаг гуурсан хоолойноос арчдас авах нь эмнэлгийн ажилтнуудад маш аюултай байдаг. Энэ тухай Оросын Сеченовын их сургуулийн Анагаах ухааны паразитологи, халуун орны ба векторын гаралтай өвчний хүрээлэнгийн захирал, Оросын ШУА-ийн гишүүн, вирус судлаач Александр Лукашев мэдэгджээ.
“Өдгөө шинжилгээ хангалттай, техникийн мэдрэг байдлын асуудал гэж үгүй болсон. Гол нь өөр зүйлд асуудал бий. Өвчтөнүүдийн ихэнх хэсэгт, ялангуяа хүнд өвтөнүүдэд ам залгиурт нь вирус байдаггүй. Харин вирус байдаг гуурсан хоолойноос арчдас авах нь эмчид илүү аюултай. Хятадад одоо хийж байгаа шулуун гэдэснээс арчдас авдаг арга бол хамгийн тохиромжтой аргуудын нэг. Гэхдээ уушгинд нь вирус дөнгөж үржиж эхэлж байгаа өвчтөнийг оношлох боломжгүй байдаг” гэжээ.
Ерөнхийдөө Лукашенко аливаа шинжилгээ нарийн мэдээлэл гаргадаг ч 100% үр дүн үзүүлдэг шинжилгээ байхгүй гэжээ.
Эх сурвалж: tass.ru
Орчуулсан Э.Март