Улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.5 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969.4 (3.1%) сая ам.доллароор өссөн байна.
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд нийт өрийн 35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 508.7 (23.8%) сая ам.доллар, бусад салбарынх 263.2 (3.1%) сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 (10.4%) тэрбум ам.доллар, Засгийн газрынх 948.5 (12.3%) сая ам.доллар, Төв банкных 235.0 (11.8%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ