Соёл, урлагийг дэмжих сангаас 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст 2021 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч байна. Энэ онд Соёл, урлагийг дэмжих сангаас дараах төрөл, сэдэв, шаардлагад нийцсэн төсөл арга хэмжээг шалгаруулах аж.
Үүнд:
Төсөл, арга хэмжээний төрөл, сэдэв
- Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, түүх соёлын дурсгалыг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн төсөл, арга хэмжээ
- Утга зохиолын болон үндэсний, сонгодог, орчин үеийн шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох, толилуулах төсөл арга хэмжээ
- Соёлын өв, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авиа бүхий дүрс бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх
- Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ
- Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд шилдэг санаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх /гар урлалын бүтээгдэхүүн, хөгжмийн үйлдвэрлэл, дижитал технологид суурилсан бүтээл /анимейшн/ төсөл, арга хэмжээ
- Монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэх, сурталчлах, соёл, урлаг судлаачийн шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй ном, сэтгүүлд нийтлэх
- Мэргэжлийн ур чадварыг эзэмших, эзэмшүүлэх, өвлөн уламжлуулах, зорилгоор ур чадвар шаардсан сургалт зохион байгуулах, хамрагдах
- Соёл судлал, соёл, урлагийн бодлогын судалгаа, зохиогчийн эрхэд суурилсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа, /соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновац, монгол брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ г.м…/
Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ:
- Хувь хүнд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар: 30.000.000 төгрөг байна.
- Хуулийн этгээдийн төслийн саналд олгох санхүүжилтийн дээд хязгаар 80.000.000 төгрөг байна.
Төслийн баримт бичигт тавигдах шаардлага:
- Төрийн соёлын бодлого, үндэсний хөтөлбөр, олон улсын гэрээ конвенц зэрэг бусад холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигтэй уялдсан эсэх
- Төсөл хэрэгжсэнээр нийгэм, хувь хүнд үзүүлэх нөлөөлөл, практикт хэрэглэх, хэрэгжих боломжтой эсэхийг төсөлд тусгасан байх
- Төслийн ач холбогдол, цаг үетэйгээ нийцэж байгаа эсэх
- Төслийн төлөвлөлт хэрэгжихүйц, бодит төлөвлөлттэй байх
- Төсөлд оролцогчдын аюулгүй байдал, үйл ажиллагааг хангасан байх /Ковид-19, цар тахлын үед хэрэгжүүлэх боломжтой эсэх/
6.Төслийн хэрэгжүүлэхэд бусад эх үүсвэрээс нэмэлт санхүүжилт шаардлагатай эсэх, хэрэв тийм бол нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг нотолсон байх
- Өмнө хэрэгжүүлж байсан ажлын туршлагын талаарх мэдээлэл
- Оюуны өмч болон зохиогчийн эрхийн зөрчилгүй талаарх баталгаа /өргөдөл/
Бусад шаардлага:
- Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй байна.
- Өмнө нь тус сангаас дэмжлэг авсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэл хангалтгүй үр төлбөртэй этгээдийн төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.
- Төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх төслийн баримт бичгийг хүлээн авахгүй.
Төслийн санал хүлээн авах хугацаа:
Төсөл, арга хэмжээний саналыг Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна.
Холбоо барих: 51-265628, 51-265626
Б.Эрдэнэ