Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 21585 хүнд шинжилгээ хийхэд 80 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 3561 болсон байна. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодод халдвар авсан хүний тоо 3032 боллоо.
Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатар хотод 79 хүн, Төв аймагт нэг хүн нэмэгдсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөл 2687 болж байна. Сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 2847 буюу халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь эдгэрсэн байна.
Халдвар аваад 21 хоног эмчилгээнд байсан 76 настай иргэн өнөөдөр нас барсан байна. Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар нас барсан иргэний тоо дөрөв боллоо. Нас барсан иргэн нь 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаад коронавируст халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрсний улмаас нас барлаа.
Л.Баяр