Сүүлийн 24 цагийн дотор 50 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

2021-03-11 12:52
emchee

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3561 болсноос дотоодын халдварын тоо 3036 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 668 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 2
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 43
  • Хөнгөн 646 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3481 үүнээс эдгэрсэн 2,874 буюу 80 хувь байна.

 

Л.Баяр