Яаралтай тусламжийн үйлчилгээ авахаар эмнэлэгт очих тохиолдолд PCR шинжилгээ шаардахгүй

2021-03-10 13:101min0
emneleg

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн хэчнээн компани, хэдэн тун вакцин оруулж ирээд байгаа вэ?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Хувийн хэвшлийн гурван компани хүсэлтээ гаргасан. Одоогоор яриа, хэлэлцээрийн түвшинд явж байгаа. Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс вакцин оруулж ирэх бүхий л нөхцөл бололцоогоор хангахын төлөө ажиллаж байгаа.

– Иргэд эмнэлэгт үзүүлэхийн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авахаар ирсэн иргэнээс PCR шинжилгээ шаардахгүй. Тухайн эмнэлэг өөрөө түргэвчилсэн оношлуураар оношлоод, яаралтай тусламж үзүүлэх асуудлыг журмаар зохицуулж өгсөн байгаа. Жишээлбэл, төрөхөөр өвдөөд эмнэлэгт очиж байгаа хүмүүс PCR шинжилгээний хариу шаардахгүй.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй