Гуравдугаар сарын 1-ээс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэн ч Завхан, Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Иймд нийслэлээс ирсэн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймагт нэвтрүүлэхийг хоригложээ. Энэхүү журам маргаашнаас хэрэгжиж эхэлнэ гэж Даран-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Нийслэлээс тус аймаг руу ирэх авто машинуудыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр нь нийслэлд вакцинжуулалт дуусах хүртэл хүчинтэй аж. Харин бусад аймаг, сумаас тус аймагт ирэх иргэд асуумж бөглөөд нэвтрэх боломжтой гэнэ.
Б.Эрдэнэ