ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд халдварын томоохон голомтууд бүртгэгдээд зогсохгүй, Төв аймаг, Завхан аймагт шинээр халдвар тархаж байгааг анхаарууллаа. Түүнчлэн, эрүүл мэндийн ажилтнуудын дунд өвчлөл нэмэгдэх, эмчлүүлж байгаа иргэдийн дунд биеийн байдал хүндэрч, хүнд болон нэн хүнд өвчтөнүүдийн тоо ихсэж, нас баралт бүртгэгдэж, халдварын тархалтыг илэрхийлэх тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байна” гэдгийг онцолсон юм.
Тиймээс тэрээр хэвлэл мэдээлэл болон олон нийтэд хандан “голомт” гэх үгэнд хэт их анхаарлаа хандуулахгүй байхыг санууллаа. Тархалт бага байх үед голомт гэж яригдах бөгөөд өнөөгийн нөхцөл байдлын хувьд нийслэлийн хэмжээнд халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо, гудамж, байр байхгүй. Үндсэндээ Улаанбаатар хотыг бүхэлд нь нэг голомт гэж үзнэ гэлээ.
Л.Баяр