Нэг хаалга – Нэг шинжилгээ” цаг, мѳнгѳ үрсэн ажил байв уу? Хѳл хорио тогтоох уу? Одоо яах вэ? сэдвээр Оном сангийн Эрдэмтдийн багаас чѳлѳѳт ярилцлагыг хийсэн юм. Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар бүх нийтийн шинжилгээг хожуу хийсэн нь халдварын тархалт нэмэгдэх шалтгаан болсон талаар хэллээ.
Тэрбээр “2020 оны 11-р сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш 18-нд манай эрдэмтдийн баг протоколыг санал болгож байсан. Үүнд шинжилгээг хоёр удаагийн давтамжаар хийх ёстой хэмээн зөвлөсөн. Гэвч багтаамж хүрээгүй учраас ганц удаа хийж амжлаа. Хоёрдугаар сарын 23-нд хөл хорио дуусаад, дэндүү сул тавьчихлаа гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна. Үндэсний аудитын газрын шинжээчид цаг хугацааны хувьд шинжилгээний үйл явцын үнэлгээг зэрэг хийсэн ба хоёрдугаар сарын 11-22-ны хооронд 442 мянган өрхөөс 56 голомтыг илрүүлж, уг ажилд 18.4 тэрбум төгрөг зарсан” гэлээ.
Л.Баяр