Өчигдөр буюу 3 дугаар сарын 8-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн байранд БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Гадаад ажиллах хүчний бодлого хариуцсан газрын дарга Ким Сон Жэ албаны бусад хүмүүсийн хамт зочилж тус төвийн дарга Д.Баярмандах болон төвийн мэргэжилтнүүдтэй цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар харилцан ярилцаж санал солилцлоо. Бид энэхүү уулзалтын үеэр Ким Сон Жэ даргаас хөдөлмөрийн гэрээгээр нааш ирж ажиллахаар хүлээгдэж байгаа иргэддээ болон нийт монголчууддаа бодит мэдээллийг хүргэх зорилгоор ярилцлага авснаа хүргэж байна.