2021-03-09 12:301min00

Вакцин хийлгэхэд PCR шинжилгээ шаардахгүй

covid

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.09-ний байдлаар ЭМЯ, ХӨСҮТ танилцуулсны дараа ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны НЭМТБХЗ газрын дарга Л.Энхсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Манай улсад вакцины нөөц хэр байгаа вэ. Дараагийн вакцин хэзээ ирэх вэ?

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 150 мянган хүн тун “АстраЗенека”, БНХАУ-ын Синофрам вакцинаас 300 мянган хүн тун, ОХУ-ын Спутник-V 10 мянган хүн тун байна. Нийт 460 мянган хүн тун вакцин байна.

-Иргэд халдвар авснаа мэдэлгүй вакцин хийлгэвэл ямар үр нөлөө үзүүлэх вэ?

-Дархлаажуулалт хийхэд PCR шинжилгээ шаардахгүй хийнэ. Улаанбаатар хотод авч байгаа шинжилгээний нэгээс бага хувиас халдвар илэрч байна. Хавьтал, тандалтын шинжилгээнээс 90-ээс дээш хувиас халдвар илэрч байна. Тиймээс PCR шинжилгээ шаардахгүй вакцинд хамруулна.

 

Л.Баяр