2021-03-09 12:341min00

Ханх суманд өчигдөр газар хөдөлж чичирхийлэл нь иргэдэд мэдрэгджээ

136966783_3540647616018780_761308179117648651_n-1

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багт өчигдөр газар хөдөлжээ. Тодруулбал, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 31 км-ын зайд байрлах Хачим гэдэг газарт гуравдугаар сарын 8-ны 11:36 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэнэ.