Монголд Шенгений везийг олгож байна

2017-06-22 15:561min0
Шенген

Монгол Улсад суугаа Италийн Элчин сайдын яам Шенгений орнууд руу зорчих визийг энэ сарын 19-нд олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлэхийн тулд Бээжин явах шаардлаггүй болж байгаа юм.

Виз мэдүүлэх хүсэлтэй иргэд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих зэрэг бүх төрлөөс сонгож болох бөгөөд  цаг авахдаа Элчин сайдын яамны  онлайн хаяг болон  утсаар холдбогдож  авах юм байна.

Харин зорчих зорилгоосоо шалтгаалан визний хугацаа, мэдүүлгийн хураамж харилцан адилгүй гэнэ. Шенгений орнууд болон Итали руу зорчих виз ажлын гурав хоногийн дараа бэлэн болохоор зохицуулж байгаа .

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй