Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар багийн Улаанхошуу хэмээх газарт үл таних нэгэн этгээд салхилж явсан хоёр хүүхэд рүү хүйтэн зэвсэгтэй халдсан хэрэг энэ сарын 09-нд гарчээ.
Цагдаагийн ажилтнууд хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулснаар сэжигтэн этгээдийг баривчилсан байна.
Хохирогч хүүхдүүд 15-17 настай, нэг нь баруун талынхаа өгзөгөн тус газарт, нөгөө нь цээжин тус газраа тус тус хутгалуулсны улмаас их хэмжээний цус алдсан байдалтай нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.
Эмч нар хүүхдүүдэд яаралтай хагалгаа хийснээр биеийн байдал нь сайжирч байгаа аж. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа юм байна.