Монгол Улсад суугаа Италийн Элчин сайдын яам Шенгений орнууд руу зорчих визийг энэ сарын 19-нд олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлэхийн тулд Бээжин явах шаардлаггүй болж байгаа юм.
Виз мэдүүлэх хүсэлтэй иргэд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих зэрэг бүх төрлөөс сонгож болох бөгөөд цаг авахдаа Элчин сайдын яамны онлайн хаяг болон утсаар холдбогдож авах юм байна.
Харин зорчих зорилгоосоо шалтгаалан визний хугацаа, мэдүүлгийн хураамж харилцан адилгүй гэнэ. Шенгений орнууд болон Итали руу зорчих виз ажлын гурав хоногийн дараа бэлэн болохоор зохицуулж байгаа .