Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 6465 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 36 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 33 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
-Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр илэрсэн халдваруудын 33 нь Улаанбаатарт, 3 нь Төв аймагт бүртгэгдсэн.
Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа бөгөөд 26 хүний эхний, 8 хүний хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор яг одоо ажиллаж байна. Энэ хоёр хүн СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг байна.
Л.Баяр